БУЯНТ-УХАА ДАХЬ ХИЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБА

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ШААРДЛАГУУД

2.1 Дараах зүйлсийг экспортлох, импортлох болон шилжүүлэн ачихад Хүнс, хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас урьдчилан зөвшөөрөл авсан байх шаардлагатай: Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд ба бүтээгдэхүүн, лаазалсан болон боловсруулсан бүтээгдэхүүн, амьтан ургамлын гаралтай түүхий эд ба бүтээгдэхүүн агуулсан биологийн болон химийн бордоо, пестицид, мал эмнэлгийн бүтээгдэхүүн ба тоног төхөөрөмж гэх мэт.

2.2 Эдгээр зөвшөөрлүүдээс гадна амьд амьтныг дамжин өнгөрүүлэхэд зөвшөөрөл шаардлагатай.

2.3 Ховордсон амьтан ургамлын аймгийг хамгаалах Олон улсын худалдааны Конвенцийн дагуу хамгаалагдсан зэрлэг амьтан ургамал буюу тэдгээрээс гаралтай түүхий эдийг импортлох болон экспортлоход Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл авсан байх шаардлагатай.

2.4 Эм, эмнэлэгийн хэрэгсэл, биобэлдмэл, экспортлох болон импортлоход Эрүүл мэнд, спортын яамны лиценз, лицензийн бичигт эм, эмнэлэгийн хэрэгслийн нэр, хэлбэр, тун, тоо хэмжээ, үйлдвэрлэгчийн нэр, улсын хилээр нэвтрүүлэх хугацаа, хилийн боомтыг заасан байна. Вакцин, биобэлдмэл, оношлуур, урвалж бодис нь хүйтэн хэлхээний горимын бүртгэлийн хуудастай байна.

2.5 Цус цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн, биологийн халдвартай материал улсын хилээр нэвтрүүлэх үед Эрүүл ахуйн болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолттой, Эрүүл мэнд, спортын яамнаас олгосон хил нэвтрэх зөвшөөрөлтэй байна.

2.6 Хүнсний бүтээгдэхүүн экспортлох болон импортлоход тухайн үйлдвэр нь зохистой дадал эсвэл хяналт удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн, үйлдвэрлэгч буюу түүний албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээ эсвэл түүнтэй адилтгах баримт бичигтэй байна. Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, цэвэр өсгөврийн хөрөнгө, хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эдийг Монгол улсын бүртгэлд бүртгүүлсэн, урьдчилан шинжлүүлж, эрүүл ахуйн хяналт хийлгүүлсэн байна.Согтууруулах ундаа, стратегийн хүнс (хуурай сүү болон савласан сүү) импортлоход холбогдох эрх бүхий байгууллагаас зохих хууль тогтоомжийн дагуу олгосон тусгай зөвшөөрөлтэй байна.

2.7 Шарил, чандар улсын хилээр нэвтрүүлэх үед дараах бичиг баримт бүрдүүлэн Мэргэжлийн хяналтын байгууллагад хандана.

  1. Дагалдаж ирсэн гэрчлэх баримт бичгүүд (иргэний үнэмлэх, гадаад паспортны хуулбар, элчин сайдын газрын тодорхойлолт);
  2. Илгээгч улсын эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт (шүүх эмнэлэг);
  3. Цагдаагийн байгууллагаас гаргасан тодорхойлолт;
  4. Халдвартгүйтгэл хийсэн гэрчилгээтэй (чандарт хамаарахгүй);
  5. Халдварт өвчний шалтгаантай нас барсан эсэх олон улсын хөл хориот өвчний халдвартай бүс, нутгаас ирсэн эсэхийг тодорхойлсон бичиг баримт.

 

АГААРЫН ХӨЛӨГТ АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХЭД ТАВИГДАХ шААРДЛАГУУД

4.1 Ерөнхий зөвшөөрлийг Олон улсын иргэний нисэхийн Конвенцийн Аюултай ачааг агаараар аюулгүй тээвэрлэх тухай Хавсралт 18-ын хүчинтэй хэвлэлийн шаардлагуудыг хангасан агаарын тээвэрлэгчдэд Гаалийн удирдах газраас олгоно. Агаарын тээвэрлэгч нь тээвэрлэхийг хүсэж буй аюултай ачааны талаар тодорхой мэдээллийг багтаасан өргөдлөө Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад ирүүлнэ. Уг өргөдөлд замын дагалдах хуудас болон мэдүүлэх хуудсыг хавсаргасан байна.

4.2 Аюултай ачааг агаараар аюулгүй тээвэрлэх тухай ICAO-ийн техникийн зааварчилгааны Бүлэг 2.1 (Док 9284) болон аюултай ачааг тээвэрлэх журмын Бүлэг 3.3-т заасны дагуу аюултай ачааг тээвэрлэхийг хориглоно.

4.3 Холбогдох эрх бүхий байгууллагаас зохих хууль тогтоомжийн дагуу олгосон тусгай зөвшөөрөлтэй байна.

4.4 Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд хилийн мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавина.

4.5 Зохих зөвшөөрөлгүйгээр химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

4.6 Аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах, зорилгоор Монгол Улсад импортоор оруулахыг хориглоно.

4.7 Аюултай хог хаягдлыг Монгол Улсын хилээр дамжуулан тээвэрлэхийг хориглоно.

4.8 Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг импортлогч нь Монгол Улсын хууль тогтоомжийн шаардлагыг бүрэн хангасан, холбогдох эрх бүхий байгууллагаас зохих хууль тогтоомжийн дагуу олгосон тусгай зөвшөөрөлтэй байна.

 


ГАХАЙН СОНГОМОЛ МЯЛЗАН ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ

Гахайн сонгомол мялзан өвчин  хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвслээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мэдрэмтгий ба ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн тохиолдолд толгой дараалан үхэх эрсдэлтэй.

       Үүсгэгчийн тэсвэрт чанар: Мялзан үүсгэгч вирус нь гадаад орчинд тэсвэртэй, гахайн цусны ийлдсэнд 11 хоног, 2 -40С-д 4-6 сар, хөлдөөсөн маханд 2-4 сар, давсалсан маханд 1 жил хадгалагдана. 560С-д 60 мин буцалгахад агшин зуур үхнэ. Өмхийрсөн болон бууцанд 3-5 хоногийн дараа, хөрсөнд 1-2 долоо хоногийн дараа идэвхээ алдана. Химийн бодист мэдрэмтгий  болно.

      Халдвар тархах зам: Зэрлэг болон тэжээвэр гахай, үүлдэр, нас, хүйс харгалзахгүй өвчилнө. Өвчтэй юмуу өвчилж эдгэрсэн гахай халдварын эх уурхай болох бөгөөд тэдгээрийн шээс, баас, салст шүүрдэс, сүү, үртэй хамт ялгаран гарсан вирусээр бохирдсон зогсоол, хашаа саравч, бууц, хэвтэр, ус, тэжээл, бэлчээр, тоног хэрэгсэл, хүний хувцас, гутал, тээврийн хэрэгслээр дамжин халдвар тархана. Өвчилж эдгэрсэн гахай 3-10 сар тээгч болдог. Шаардлагаар нядалсан гахайн мах, гулууз, дотор эрхтэн халдвар тархах нөхцөл болно. Шавьж, шувуу, мал, амьтан, нохой, мэрэгчид механикаар дамжуулна. Мал эмнэлгийн хяналтгүйгээр гаднаас гахай авсанаар халдвар тархаж болно. Халдвар тэжээл боловсруулах болон амьсгалын зам, арьсаар дамжихаас гадна хавьтлын замаар халдварлана. Улирлын шинж чанаргүй байх ба богино хугацаанд бүх насны гахайг хамарч үхлийн хувь өндөр байна.

     Өвчний эмнэл зүйн  шинж тэмдэг: Өвчний нууц үе үүсгэгчийн хоруу чанар, гахайн мэдрэмтгий байдлаас шалтгаалан 3-9 хоног байдаг ч заримдаа 12-20 хүртэл хоног үргэлжилнэ. Өвчин нь хэт цочмог, цочмог, цочмогдуу, архаг ба хэв шинжит бус явцтай байна.

            Өвчилсөн гахайн биеийн халуун 41.5 -42.00 С хүрч 7-8 хоног болно. 8-9 дэхь хоногт биеийн халуун 40- 40.50С хүртэл буурах ба өвчний эхний үед тэжээлийн дуршил хэвийн байж байгаад 2-3 дахь хоногт тэжээл усандаа дуршилгүй болно. Бөөлжих, баас хатах, цустай чацга алдах шинж тэмдэг ажиглагдахын дээр зовхи үрэвсэх, нүднээс идээтэй нуух гарах, хамраас цус юм уу, идээ, салс гоожно. Өвчтэй гахай хэвтэртээ шигдэж хэвтэхийн дээр явахдаа гуйвагнаж, шээхдээ зовиурлана. Зарим гахай саажин таталдаж бөгсөн бие нь мэдээгүй болно. Өвчний 5-9 дэх хоногт арьсан дээр жижиг цусан харвалтууд илрэх бөгөөд цаашид нийлж хар хүрэн өнгөтэй толбо болохын гадна дарж үзэхэд арилдаггүй онцлогтой. Чих, сүүл, хоншоор, хэвлийн арьс хөхрөнө. 7-10 хоногт үхнэ.

Тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

1. Хорио цээрийн дэглэм тогтооно.

2. Хорио цээр тогтоосон бүсэд эргүүл пост гаргах, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг байгуулах ажлыг зохион байгуулна.

3. Тухайн аж ахуйгаас гахай, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гаргах, худалдан борлуулах, мал, амьтан, хүн, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хориглоно.

4.  Өвчтэй болон сэжигтэй бүх гахайг устгаж, булшлах, ариутгал халдваргүйтгэл хийх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

5. Өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх арга хэмжээг авна.

6. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгийн гахайг вакцинжуулах, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйтгэл хийх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

7. Голомтын бүсээс мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хориглоно.

8. Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна.

 

БУЯНТ-УХАА БООМТ ДАХЬ ХИЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБА

 

ЗОРЧИГЧДОД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний дэгдэлтүүд гарч хүн амын эрүүл мэнд болон эдийн засагт хохирол учруулсаар байна. ДЭМБ-ын мэдээлж буйгаар Бүгд найрамдах Конго улсад Эбола вирусын халдварын дэгдэлт, Зүүн өмнөд Азийн Энэтхэг, Тайланд, Бангладеш, Номхон далайн баруун эргийн бүсийн Филиппин, Малайз, БНХАУ, Европын бүсийн Украйн, Гүрж, Серб, Итали, ОХУ-д улаан бурхан өвчин дэгдэлт хэлбэрээр тогтмол бүртгэгдэж байгаа нь агаарын тээврийн зорчигчдоор дамжин  нэг тивээс нөгөө тивд богино хугацаанд тархах эрсдэл  үүсч байна. Иймд Зорчигч  та:

Гадаад орныг зорих гэж байгаа бол тухайн  улс оронд гарч буй халдварт өвчний талаархи мэдээллийг цахим хэрэгслээр болон холбогдох мэргэжлийн байгууллага тухайлбал: Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас зөвлөмж сэрэмжлүүлэг авч, уг өвчнөөс урьдчилан сэргийлж эрүүл мэндээ хамгаалах нь чухал юм.

  1. Тухайн оронд гарч буй өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамрагдах
  2. Гадаад улсад зорчихдоо хувийн ариун цэврийг сайтар сахих, хоол хүнсний эрүүл ахуйг хангах
  3. Хэрэв та гадаад улсад зорчихдоо халдварт өвчний тэмдэг /тууралт, халуурах/ илэрсэн тохиолдолд тус орны Эрүүл мэндийн байгууллагад хандах
  4. Хэрэв та онгоцоор зорчин явах үед өвчний шинж тэмдэг /тууралт, халуурах/  илэрвэл онгоцны үйлчлэгчид даруй мэдэгдэж анхны тусламж авах
  5. Улсын хилээр нэвтрэх үед Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчид Эрүүл мэндийн асуумжийг үнэн зөв мэдүүлэхээс гадна халдварт өвчний голомттой бүс нутгаар аялсан тухай мэдүүлж байх
  6. Хэрэв таны аялал дуусаж гэртээ ирсэн үед өвчний шинж тэмдэг илэрвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны 11-285530, 11-283204 дугаарын утсанд мэдэгдэж эмнэлгийн  тусламж, зөвлөмж авна уу.

 

 

БУЯНТ-УХАА БООМТ ДАХЬ ХИЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН АЛБА

 

 


Улаанбаатарын цаг: 22/07/2019

Нислэг Чиглэл Хуваарьт Тооцоот Тайлбар
 OM-308   СӨҮЛ  04:15  03:43  ИРЖ БАЙНА
 DV815   АСТАНА  04:30    
 SU-330   МОСКВА  05:40    
 OM-136   МОСКВА  06:45    
 OM-236   ГУАНЖУ  08:00    
Нислэг Чиглэл Хуваарьт Тооцоот Тайлбар
 KE-8870   СӨҮЛ  02:15  02:15  
 DV816   АСТАНА  05:30  05:30  
 MO-97   ӨЛГИЙ  05:50    
 MR-231   ОВООТ  05:55    
 OM-223   БЭЭЖИН  06:10  06:10  
  Дэлгэрэнгүй:          
ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.

Дэлгэрэнгүй

1900-1980

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
CALL CENTER

Дэлгэрэнгүй

Зочны танхим

Орон нутгийн хүндэт зочны танхим

Дэлгэрэнгүй

Санал,Гомдол,Талархал

Хүлээн авах утас: +976 11 283200, +976 11 1900-1980

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.