responsive img

CHINGGIS KHAAN INTERNATIONAL AIRPORT

WELCOME TO MONGOLIA

Ирэх нислэг Явах нислэг
ULAANBATOR WEATHER

БУЯНТ-УХАА ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР

 

   

ГААЛИЙН САНАМЖ:

ЗОРЧИГЧ ТА ЭДГЭЭРИЙГ МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ

"Монгол улсын гаалийн хилээр нэвтрэх гэдэг нь хилээр орох,гарах, дамжин өнгөрөхийг хэлнэ.

“Зорчигч” гэдэгт олон улсын тээврийн багийн гишүүд хамаарна.

ЗОРЧИГЧ ТА хилийн хяналтын байгууллагуудаар үйлчлүүлэхдээ бүгдийг нь “Гаалийн ажилтан” гэж андуу ташаа /өрөөсгөл/ ойлгох тохиолдол их гардаг. Иймд та Гаалийн ажилтан /Сustoms гэсэн ханцуйн болон энгэрийн ялгах тэмдэг, дүрэмт хувцас/-ыг анхаарч үйлчлүүлэх нь зүйтэй.

Хэрэв зорчигч та ачаа тээшиндээ авч яваа бараандаа эргэлзэх эсхүл тодруулах шаардлагатай байгаа бол Гаалийн байгууллага, гаалийн ажилтнаас сайтар лавлаж заавар зөвлөгөө авч байгаарай. Энэ нь таныг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл :

Гаалийн албаны  www.customs.gov.mn  цахим хуудас,

Лавлах утас 1800-1281

 Буянт-Ухаа дахь гаалийн газрын – 28-3095 утсанд хандаарай.

Мөн агаарын хөлөгт байрлах МИАТ сэтгүүл , www.airport.gov.mn  цахим хуудаснаас мэдээлэл авч болно.

Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл гэдэгт: Аяллын үеэр зорчигч таны хувийн хэрэглээнд шаардагдах эд зүйл /шинэ болон хуучин/, очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардагдахгүй хүнсний барааг ойлгоно.

Хувийн хэрэглээний бараа:

Зорчигч  та хилээр нэвтрэхдээ байнга авч явдаг хувийн хэрэглээний бараа болох хөгжмийн зэмсэг, видео камер, дуран болон  зөөврийн компьютер, аялалын  бусад хэрэгслээ  зорчигчийн гаалийн мэдүүлэг/деклараци/-т тэмдэглэж, гаалийн улсын байцаагчаар баталгаажуулж аваарай.

ЗОРЧИГЧ ТА :

  • Монгол улсад болон гадаад улсад 6 сараас дээш хугацаагаар сурч, ажиллаж байсан бол хувийн эд хогшил, гэр ахуйн эдлэл тус бүрээс нэгээс дээшгүйг улсын хилээр татваргүй нэвтрүүлэх,

    • Нотариатын, эсхүл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн баталгаажуулсан гэрчилгээнд заасан нэр төрөл, тоо хэмжээ бүхий өв залгамжлалын эд хөрөнгө

    • Архи 1 литр, дарс 2 литр, пиво 3 литр, янжуур тамхи 200 ширхэг, сигар, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүйг /18 насанд хүрээгүй зорчигч согтууруулах ундаа, тамхи нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй/ гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн  хилээр нэвтрүүлэх ЭРХТЭЙ.

ЗОРЧИГЧ ТА :

  • Зорчигч таны  бусдад дамжуулах бараа, эд зүйлийг таны өөрийн бараа, эд зүйлд тооцох бөгөөд та гаалийн мэдүүлэгт бичиж гаальд мэдүүлэх үүрэгтэйг анхаарна уу? Үүнд хайхрамжгүй хандаснаас болж  хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм,бодис, буу, галт зэвсэг, сум, химийн хортой бодис гэх мэт хориглосон, хязгаарласан барааг  улсын хилээр  нэвтрүүлэх эрсдэлд орж, өөртөө болон бусдад нөхөж баршгүй хохирол учруулж болзошгүй.

  • Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл, эх олдворыг сэргээн засварлах, сурталчлах зорилгоор түүний хадгалалт, хамгаалалтын найдвартай нөхцлийг бүрдүүлсний үндсэн дээр Засгийн газрын зөвшөөрлөөр нэг жилээс дээшгүй хугацаагаар улсын хилээр нэвтрүүлнэ.

  • Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг бусдын ачаа тээшинд дайх, улс хоорондын шуудангийн үйлчилгээгээр илгээхийг хориглоно.

  • Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг зөвхөн судалж шинжлүүлэх, сэргээн засварлах, гадаад улсад үзэсгэлэнд гаргах, өмчлөгч өөрөө язгуур зориулалтаар нь ашиглах зорилгоор, Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн хилээр гаргахыг АНХААРНА УУ.

ЗОРЧИГЧ ТА :

  • Их хэмжээний болон мэдэгдэхүйц арилжааны шинж чанартай барааг улсын хилээр нэвтрүүлж байгаа тохиолдолд гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх ҮҮРЭГТЭЙ.

  • 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай зорчигчийн гаалийн мэдүүлэг /деклараци/-т үнэн зөв мэдүүлэх ҮҮРЭГТЭЙ.  Энэ мэдүүлэг бусад улсын хилээр нэвтрэхэд ч танд тус болно.

  • Гүйлгээнээс хасагдсан мөнгөн тэмдэгтийг цуглуулгын журмаар тус бүрээс зохих нэгжээр нэг ширхэгийг улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрнө.

Хэрэв та гадаадад улсын хилээр нэвтрэхдээ бэлэн валют авч яваа бол тухайн улсын гаалийн ажилтанд мэдэгдэж, зорчигчийн  гаалийн мэдүүлэг /деклараци/-ийг бичиж, баталгаажуулж аваарай. Үүнд хайхрамжгүй хандсанаас гадаад улсын хил дээр бэлэн мөнгөө хураалгах тохиолдол их гардаг.

Та биеэс тусдаа ачаа, тээш, чингэлэгээр явуулсан хувийн ачаа, бараандаа зорчигчийн гаалийн мэдүүлэг/деклараци/-ийг 2 хувь бичиж, гаалийн улсын байцаагчаар баталгаажуулж авна уу. Энэ нь дараа та бараандаа гаалийн бүрдүүлэлт хийх үндэслэл болдгийг анхаараарай.

Та хилийн чанадад аялахдаа гаальд мэдүүлэх бараатай бол бараандаа баглаа, боодол хийлгэхээсээ өмнө гаальд шалгуулна уу.

16 насанд хүрээгүй зорчигчийн барааг эцэг, эхийн эсхүл асран хамгаалагчийн гаалийн мэдүүлэг /деклараци/-т бичнэ гэдгийг бүү мартаарай.

Зорчигчийн эмчилгээнд зориулсан эм, тариа:

Зорчигчийн хувийн эмчилгээнд хэрэглэх эмийг эмнэлгийн байгууллагын магадлагааг үндэслэн, зөвшөөрөгдсөн тоо, хэмжээгээр хилээр нэвтрэх зөвшөөрөл олгоно.

Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, нэр хаяг нь тодорхой бус, стандартын дагуу савлаагүй эм, эмийн зүйлийг хилээр нэвтрүүлэхгүй.

Зорчигчийн хувийн хэрэглээний зориулалтаар судсаар сэлбэх шингэн, антибиотик тариа, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, цусны бэлдмэл сийвэн орлох эм, нийтлэг дархлаажуулалтад хэрэглэх эм, бэлдмэлийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглодог тул АНХААРНА УУ.

Онцлог нэрийн бараа:

Шинжлэх ухаан, техникийн ололт, газар нутгийн дүрс, зураг зүйн бусад материал, судалгаа, шинжилгээ, геологи, байгаль, амьтан судлал, палеонтологийн олдворын болон бусад бүх төрлийн дээж, сорьц зэрэг (онцлог нэрийн) барааг Гаалийн хилээр нэвтрүүлэхэд төрийн захиргааны холбогдох байгууллагын зөвшөөрөл авахаас гадна  гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн байх шаардлагатай.

АНХААРУУЛГА:

Зорчигч гаалийн байгууллагад мэдүүлээгүй, хориглосон , хязгаарласан барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан бол Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг .

Түүнчлэн Зөрчлийн хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дахь заалтыг үндэслэн тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулан авч, хувь хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог.

Мөн улсын хилээр бараа нэвтрүүлж буй зорчигч нь татвар төлөхөөс зайлсхийсэн болон зайлсхийхийг завдсан бол татварыг нөхөн төлүүлж, хувь хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээг авдаг болохыг анхаарна уу.

БУЯНТ-УХАА ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР


 

НИСЭХ БУУДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Тав тухтай орчин, найрсаг хамт олон та бүхэнд үйлчилж байна

ТЭЭШ ХАДГАЛАХ

УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ

ЭХ ХҮҮХДИЙН ӨРӨӨ

НИСЭХИЙН ЛАВЛАХ

Танилцуулга видео

НИСЭХ БУУДАЛ ДАХЬ ҮЙЛЧИЛГЭЭ

Нисэх буудалд үйлчилгээ явуулж буй гадны аж ахуй нэгж байгууллагууд

blog

ҮНДЭСНИЙ ГАР УРЛАЛ

Монгол үндэсний өв соёлыг шингээж урласан бүтээл, бэлэг дурсгалын зүйлсийг худалдан авах боломжтой.

blog

КОФЕ ШОП

Зорчигч та тав тухтай, тохилог орчинг хангасан, халуун кофе болон хөнгөн зуушаар үйлчилж байна.

blog

БАНК, ВАЛЮТ АРИЛЖАА

Банк, санхүү болон валют арилжаа, түргэн шуурхай үйлчилгээ найрсаг хамт олон таньд үйлчилж байна.

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

НИЙТЛЭГ АСУУЛТ,ХАРИУЛТУУД

Нислэгийн хуваарийн мэдээллийг хаанаас хэрхэн авах вэ?

Зорчигч та нислэгийн хуваарийн мэдээллийг манай 1900-1980 нисэхийн лавлах утсаар 24 цагийн турш мөн www.airport.gov.mn сайтаас нислэгийн хуваарийн мэдээллийг авах боломжтой.

Нисэх буудал дахь үйлчилгээ явуулдаг байгууллагуудын дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас олох вэ?

Нисэх буудал дахь үйлчилгээ явуулж буй байгууллагын мэдээллийг www.airport.gov.mn веб сайт мөн тус байгууллагын веб сайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

ОУ-ын хүндэт зочны танхимд захиалга хэрхэн өгөх вэ?

Зорчигч та +976 7004-9911 утсаар холбогдон захиалга болон дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.