БУЯНТ-УХАА ДАХЬ ХИЛИЙН 0218-Р АНГИ

Зорчигчдын анхааралд:

Эрхэм зорчигч таныг Монгол Улсын хилээр нэвтрэхэд тань мэдээлэл болгон доорх хууль эрх зүйн мэдээллийг хүргэж байна.

Хэрэв та бидэнтэй холбоотой асуудлаар лавлах зүйл байвал 11-283219, 89220218 дугаараас лавлана уу.

 

ТАНИЛЦУУЛГА

 Хилийн "Буянт-Ухаа" олон улсын агаарын замын боомт нь өнөөг хүртэл түүхэн цаг хугацаанд төр, ард түмэндээ өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн түүхт анги юм.

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол Улсын Хилийн тухай хууль хэрэгжиж улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийг, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу улсын хилээр шалган нэвтрүүлж, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, боомтод мөрдөх журмыг сахиулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн, харилцан ажиллагаатай хил хяналтын болон агаарын тээвэрлэгч компаниудтай нягт хамтран ажиллаж, хоногт дунджаар 28-35 агаарын хөлөг, 4000 орчим зорчигчийг улсын хилээр зохих журмын дагуу шалган нэвтрүүлж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

 

Нэг. ''МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ"

/2016.12.28/

17 дугаар зүйл. Улсын хилийн боомт дээр ажиллах хяналт шалгалтын

байгууллага

17.2 Зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтод тотоосон замаар нэвтрэх бөгөөд улсын хил хамгаалах, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид шалгуулах үүрэгтэй.

 

Хоёр. " ХҮҮХДИЙГ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХЭД

ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

/ХЗДХС-ын 2017.03.03 А/49 /

1.1 Энэ журмын зорилго нь хүүхдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1 2 Энэ журам нь гадаадад зорчих Монгол Улсын иргэн 18 нас хүртэлх хүүхдэд хамаарна.

Улсын хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаа

2.1 Хүүхдийг хил нэвтрэх эрхийн баримт бичгээс гадна дараахь баримт бичгийн аль тохирохыг үндэслэн улсын хилээр нэвтрүүлэх бөгөөд зөвхөн Монгол Улсаас гарах чиглэлд хамаарна.

2.1.1 Эцэг эхийн аль нэгээр овоглоогүй бол гэр бүлийн гишүүний хамт зорчих үед хүүхдийн төрсний гэрчилгээ, түүнийг орлох баримт бичиг /төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл цахим лавлагаа/

2.1.3   Эцэг, эх буюу хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс өөр хүний хамт гадаадад зорчих хүүхдэд эцэг, эх хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхдийн хамт хилээр нэвтрэх этгээдийн хооронд хийсэн нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл;

2.1.4   Олон улсын уралдаан, тэмцээн, урлаг соёлын бусад арга хэмжээнд оролцуулах бол хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий цагдаагийн байгууллагын /нэгжийн/ зөвшөөрөл;

2.2 Энэ журмын 2.1.3-д итгэмжлэлд хүүхдийн өөрийнх нь болон хамт явах хүний зорчих улсын хүчинтэй виз, бичгээр гаргасан үндэслэл бүхий тайлбарыг хавсаргасан байна. Тухайн хүүхдийн эцэг эх нь гадаадад байгаа бол Гадаад харилцааны яамаар дамжуулан ирүүлсэн итгэмжлэл байна.

2.5 Хүүхдийн хамт хил нэвтэрсэн этгээд нь хүүхдийг гадаад улсад үлдээсэн тохиолдолд гадаад улсад байгаа эцэг эх болон бусад хүлээн авсан хүний баримт бичгийн хуулбар, хүүхдийг хүлээн авсан тэмдэглэл, хаяг, холбоо барих утасны дугаар цахим шуудангийн хаягийн мэдээлэл зэргийг авчирна. Энэ тухай хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтан хилээр гарах үед тухайн этгээдэд сануулна.

 

Гурав. "МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ

ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХЖУРАМ

/ХХЕГ-ын даргын 2017.05.29 А/131/

1.1 Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэхтэй холбоотой харилцааг хилийн асуудлаар болон иргэд харилцан зорчих нөхцлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын хилийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон энэхүү журмаар зохицуулна.

2.7 Монгол Улсын болон гадаад улсын төр, засгийн тэргүүн, хүндэт зочид төлөөлөгчид, тэднийг дагалдан явагсад, дипломат ласпорт бүхий зорчигчдыг улсын хилээр дараалал харгалзахгүй шалгаж нэвтрүүлнэ.

2.12 Хил нэвтэрсэн тэмдэглэлийн зөрүүтэй байдал үүсгэхгүйн тулд хоёр ба түүнээс дээш төрөл, тооны паспорт эзэмшдэг, эсхүл давхар иргэншилтэй иргэнийг өмнө хил нэвтэрсэн паспортаар шалгаж нэвтрүүлэх ба энэ нь зөвхөн дараалсан хоёр удаагийн хил нэвтрэлт /Монгол Улсын иргэн бол гарах, орох чиглэлд, гадаадын иргэн бол орох, гарах чиглэлд /-д хамаарна.

2.13 Шарил, чандарыг цагдаагийн байгууллагын болон дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт, шүүх эмнэлгийн дүгнэлт, хил нэвтрэх эрхийн баримт бичгийг үндэслэн улсын хилээр нэвтрүүлэх ба Монгол Улсын иргэн бол хил нэвтрэх эрхийн баримт бичигт "Хүчингүй" тэмдэглэл хийнэ.

 

Дөрөв. "МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТ ОЛГОХ,

ЭЗЭМШИХ, ХАДГАЛАХ ЖУРАМ"

/ЗГ-ын 2016.2.29 126/

Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1       Энэ журмын зорилго нь Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт (цаашид “энгийн гадаад паспорт" гэх) олгох, ззэмших, хадгалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2       Энгийн гадаад паспорт олгохтой холбогдсон үйл ажиллагаанд Монгол
Улсын Үндсэн хууль, Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих,
цагаачлах тухай хууль болон энэ журмыг дагаж мөрдөнө.

1.3       Монгол Улсын олон улсын гэрээнд энэ журамд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 

Энгийн гадаад паспортыг эзэмших болон

түүний хүчинтэй байх хугацаа

3.1    Энгийн гадаад паспортыг гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах Монгол Улсын иргэнд олгоно.

3.2    Энгийн гадаад паспорт 5,10 жилйин хугацаанд дэлхийн бүх улсад зорчиход хүчинтэй байна.

3.3    Энгийн гадаад паспортыг 16 хүртэлх насны хүүхдэд 5 жилийн хугацаатай олгоно.

3.4    Монгол Улсын иргэн хоёр хүртэлх энгийн гадаад паспорт зэрэг эзэмшиж болно.

Үндэсний гадаад паспортыг хадгалах

6.1 Энгийн гадаад паспортыг эзэмшигч өөрөө хадгална.

 

Бусад

8.3 Энгийн гадаад паспортыг үрэгдүүлсэн, гэмтээсэн, бусдад ашиглуулсан, худалдсан, барьцаалсан хуурамчаар үйлдсэн тохиолдолд гэм буруутай этгээдэд холбогдох хууль тотоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

Тав. "ЗОРЧИГЧИЙГ ЦАХИМ ГАРЦААР УЛСЫН ХИЛ

НЭВТРҮҮЛЭХ ТҮР ЖУРАМ"

/ХХЕГ-ын даргын 2017.11.20 А/260/

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журмын зорилго нь цахим гарцаар хил нэвтрэх хүсэлт гаргасан

зорчигчийг бүртгэх, зөвшөөрөл олгох, улсын хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.3    Эрх зүйн бүрэн чадамжтай, 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн сайн дурын үндсэн дээр цахим гарцаар хил нэвтрэх хүсэлт гаргаж болох бөгөөд цахим гарцаар улсын хил нэвтрэх зөвшөөрлийг зөвхөн хүчин төгөлдөр үндэсний гадаад паспорт / цаашид баримт бичиг гэх/-д олгоно.

1.4    Цахим гарцаар улсын хил нэвтэрсэн зорчигчийн баримт бигчиг хил нэвтэрсэн тэмдэглэгээ хийгдэхгүй бөгөөд цахим гарц ашигладаггүй хилийн боомтууд тухайн зорчигчийн "Зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан" /цаашид "нэгдсэн сан" гэх/ дахь мэдээлэл, цахим гарцаар хил нэвтрэх зөвшөөрлийн тэмдэглэгээг үндэслэн улсын хилээр шалган нэвтрүүлнэ.

 

Зорчигчийг цахим гарцаар улсын хил нэвтрүүлэх

3.1 Зорчигч цахим гарцаар хил нэвтрэх хүсэлт гаргаж, энэхүү журмын дагуу зөвшөөрөл авснаар цахим гарцаар улсын хил нэвтрэх эрхтэй болно.

3.4 Цахим гарцаар улсын хил нэвтрэх зорчигч Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан болон Монгол Улсын хилээр гарах эрхийг нь түр түдгэлзүүлсэн иргэдийн жагсаалтанд бүртгэгдсэн тохиолдолд шалган нэвтрүүлэх албаны ажилтан асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.

Бусад зүйл

4.1   Цахим гарцаар хил нэвтрэх хүсэлт гаргасан зорчигчийн баримт бичгийн хүчин төгөлдөр байх хугацаа 6 сараас доошгүй байна.

4.2   Зорчигч цахим гарцаар хил нэвтрэх зөвшөрөл авснаас өөр баримт бичигт зөвшөрөл авах хүсэлт гаргасан тохиолдолд түүний хурууны хээ, фото зургийг дахин авч, шинээр бүртгэнэ.

 

Зургаа . "ХИЛИЙН ХУУДАС АШИГЛАХ. ХЭВЛҮҮЛЭХ ЖУРАМ"

/ХХЕГ-ын даргын 2017.04.07 А/83 /

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1   Монгол  Улсын  хилээр  нэвтэрсэн  зорчигч,  тээврийн  хэрэгслийн мэдээллийн   нэгдсэн   сан   бүрдүүлэхэд   шаардагдах   мэдээллийг   бүртгэх, баталгаажуулах зорилгоор хилийн хуудсыг ашиглаж, хэвлүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр. Хилийн хуудсыг ашиглах

2.1 Хилийн хуудсыг дараахь зорчигчоор бөглүүлнэ.

2.1.1    Хилийн орох хуудсыг Монгол Улсад зорчин ирж байгаа гадаадын
иргэн, харьяалалгүй хүн, гадаад улсаас Монгол Улсад буцах үнэмлэхтэй, хил
нэвтрэх эрхийн баримт бичиггүй, гадаад улсын цагдаагийн болон цагаачлалын
байгууллагын бичгээр зорчин ирж байгаа Монгол Улсын иргэн;

2.1.2    Хилийн гарах хуудсыг харьяалалгүй хүн, Монгол Улсад хил нэвтрэх эрхийн баримт бичгээ үрэгдүүлсэн буцах үнэмлэхтэй гадаадын иргэн;

2.6 Зорчигч хилийн хуудсыг агуулгын дагуу тод, гаргацтай бүрэн бөглөөгүй тохиолдолд баримт бичгийн шалгагч ахин бөглүүнэ. Шаардлагатай тохиолдолд хилийн хуудсан дээр тухайн зорчигчийн холбоо барих утасны дугаар, эрхэлдэг ажил зэрэг мэдээллийг нэмэлтээр тэмдэглэж болно.

2.7 Зорчигчийн эрүүл мэндийн болон боловсролын байдлаас шалтгаалж хилийн хуудсыг хамт яваа асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр бөглүүлнэ. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй явсан тохиолдолд хилийн хуудсыг баримт бичгийн шалгагч бөглөж болно.

 

Долоо. МОНГОЛ УЛС ГАДААД УЛСУУДТАЙ ИРГЭД ХАРИЛЦАН ЗОРЧИХ

ТАЛААР БАЙГУУЛСАН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН

ХЭЛЭЛЦЭЭР, ТЭДГЭЭРИЙН НӨХЦӨЛ


д/д Улсын нэр Паспортын төрөл Тайлбар
    Дипломат Албан Энгийн  
1 Албани Цахим биометрийн дипломат болон албан паспорт  эзэмшигч иргэдийг нөгөө талын нутаг дэвсгэрт нэвтрэн орсноос хойш 180 хоногийн хугацаанд 90-ээс дээшгүй хоногт харилцан визгүй зорчино. Харилцан визтэй зорчино.  
2 АНУ Зөвхөн АНУ-ын иргэд бүх төрлийн паспортаар Монгол Улсад 90 хүртэл хоногт визгүй зорчино. Монгол Улсын иргэд АНУ-д визтэй зорчино.
3 Аргентин Бүх төрлийн паспортаар 90 хүртэлх хоног харигцан визгүй зорчино.  
4 Балба Монгол Улсын дипломат болон албан паспорт, Балба улсын дипломат болон албан /тусгай паспортаар 90-ээс дээшгүй хоногт харилцан визгүй зорчино. Харилцан визтэй зорчино.  
5 Беларусь Бүх төрлийн паспортаар нэг жилийн хугацаанд 90 хүртэл хоногт харилцан визгүй зорчино.  
    ДТГ, КГ болон ОУБ-д ажиллахаар томилогдсон дипломат, албан паспорт эзэмшигч иргэд, тэдний гэp бүлийн гишүүд нь томилогдсон бүхий л хугацааныхаа туршид харилцан визгүй зорчино.  
6 БНАСАУ Бүх төрлийн паспортаар харилцан 90 хүртэл хоног визгүй зорчино.  
7 БНСУ Дипломат, албан паспортаар 90 хүртэл хоногт харилцан визгүй зорчино. Харилцан визтэй зорчино.  
БНХАУ Дипломат,    албан,    албаны    зориулалттай    энгиин паспортаар харилцан 30 хүртэл хоног визгүй зорчино. БНХАУ-ын иргэд Монгол Улсад энгийн паспортаар визтэй зорчино.  
  Монгол Хятадын хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэх бүхий иргэд заасан хилийн боомтоор хил нэвтэрч, зөвшөөрсөн хил орчмын нутагт 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино. 1 жилийн хугацаанд хүчинтэй олон удаагийн, 3 сарын хугацаанд хүчэнтэй 1 удаагийн гэсэн 2 төрөл байна.  
9 Болгар Дипломат, албан паспортаар 6 сарын дотор 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино. Харилцан визтэй зорчино.  
Дипломат, консул буюу худалдааны төлөөлөгчийн эсхүл ОУБ-ын төлөөлөгчийн газрын дипломат, албан паспорт бүхий ажилтан, түүний гэр бүлийн гишүүд томилолтын хугацаандаа харилцан визгүй зорчино.  
10 Бразил Бүх төрлийн паспортаар нэг жилийн хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй хугацаанд харилцан визгүй зорчино.  
ДТГ, КТГ-ын гишүүнээр томилогдсон албан тушаалтан томилолтынхоо хугацаанд визгүй зорчино. Албан тушаалтны гэр бүлийн хүмүүст мөн хамаарна.  
11 Бруней Даруссалам Дипломат,  албан  паспортаар  14  хоногоос илүүгүй хугацаагаар харилцан визгүй зорчино. Харилцан визтэй зорчино.  
12 Вьетнам Дипломат, албан паспортаар 90 хоногийн хугацаанд визгүй зорчино. Харилцан визтэй зорчино.  
13 Гонгконг Бүх төрлийн паспортаар 14 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино.  
14 ИБУИНВУ ИБУИНВУ-ын дипломат паспорттай   иргэд   Moнгoл Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино. Албан болон энгийн паспортаар харилцан визгүй зорчино.  

15

 

Израйль

 
Бүх төрлийн паспортаар 30 хоногт харилцан визгүй зорчино.  
ДТГ-ын болон КГ-т ажилладаг дипломат, албан паспорт бүхий иргэд, тэдний гэр бүлийн гишүүд нь томилолтын хугацаандаа визгүй зорчино.  

16

 
Индонези  Дипломат, албан паспортаар 30 хүртэл хоног харилцан визгүй зорчино.    Индонезийн иргэд энгийн паспортаар Монгол Улсад визтэй зорчино. Монгол Улсын иргэд энгийн паспортаар 30 хоногт визгүй зорчино. 
ДТГ, КТГ-т ажиллахаар томилогдсон дипломат, албан паспорт бүхий ажилтанд оршин суух хугацаанд нь хүчин төгөлдөр үйлчлэх виз олгоно.

17

Итали   Дипломат паспортаар   180 хоногийн хугацаанд     90 хоногт харилцан    визгүй зорчино. Монгол    Улсын иргэдийн хувьд 90 хоногийн хугацааг Шенгений   бүсэд нэвтрэн орсон өдрөөс эхэлж тооцно. 

Албан болон энгийн паспортаар харилцан визтэй зорчино.

  
 
ДТГ,   КТГ   болон ОУБ-ын албан хаагчид   тэдгээрийн гэр бүлийн гишүүд дипломат паспортаар      томилогдсон хугацааны   туршид   визгүй зорчино.   
18 Казакстан   Бүх төрлийн паспортаар 90 хоногт харилцай визгүй зорчино.   
ДТГ, КТГ болон ОУБ-д ажиллаж буй иргэд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд албан үүргээ гүйцэтгэж дуусах хүртэл хугацаанд визгүй зорчино.    

19

Камбож  Дипломат,   албан   паспортаар   30   хүртэл   хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино.                          Харилцан визтэй зорчино.  
    ДТГ,   КГ   болон   ОУБ-д   ажиллахаар томилогдсон дипломат, болон албан паспорт эзэмшигч иргэд, болон гэр бүлийн гишүүд нь томилолтын хугацаандаа визгүй зорчино.    
20 Канад  Зөвхөн Канад улсын иргэд бүх төрлийн паспортаар Монгол Улсад 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчино   Монгол Улсын иргэд Канад улсад визтэй зорчино.  
21 Кипр  Дипломат,   албан  паспортаар   90   хүртэл  хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино.  Харилцан визтэй орчино.  
Дипломат худалдааны болон КТГ, эсхүл ОУБ-д томилогдон ажиллах дипломат, албан паспорт эзэмшигч иргэд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд нь томилолтынхоо хугацаанд визгүй зорчино.    
22 Киргиз  Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл хугацаагаар харилцан визгүй зорчино.  
ДТГ, КГ болон ОУБ-д ажиллахаар томилогдсон дипломат, болон албан паспорт эзэмшигч иргэд болон гэр бүлийн гишүүд нь томилолтынхоо хугацаандаа визгүй зорчиж, оршин сууна.     
23 Колумб  Дипломат,   албан   паспортаар  90  хүртэл   хоногййн хугацаанд харилцан визгүй зорчино.     
  ДТГ,   КГ   болон   ОУБ-д   ажиллахаар  томилогдсон дипломат, болон албан паспорт эзэмшигч иргэд болон гэр бүлийн гишүүд нь томилогдсон хугацааны турш визгүй зорчино.  Харилцан визтэй зорчино.   
24 Куба   Бүх төрлийн nacпортaap 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино.    
ДТГ, КГ-т ажиллаж буй дипломат, албан паспорт эзрмшигчид тэдгээрийн гэр бүлийн гишүүд томилолтынхоо хугацаанд визгүй зорчино.    
25 Кувейт   Монгол Улсын дипломат болон албан паспорт, Кувеит улсын дипломат болон тусгай /special/ паспорттай иргэд 6 сарын хугацаанд нийт 90 хоног харилцан визгүй зорчино.                                                                   Харилцан визтэй зорчино.    
Ажиллахаар  томилогдсон   дээрх   паспорт эзэмшигч иргэд болон дагалдан ирж, хамт амьдрах гэр бүл, насанд хүрээгүй хүүхдүүд нь ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа виз авах шаардлагаас чөлөөлөгдөнө.   
26 Лаос  Бүх төрлийн паспортаар 30 хоногт харилцан визгүй зорчино     
27 Латви  Дипломат болон албан / сервис паспорт эзэмшигч иргэд 180 хоногт 90 хоногоос дээшгүй хугацаанд харилцан визгүй зорчино.   Харилцан визтэй зорчино.   
28 Макао  Бүх төрлийн паспортаар 90 хоногоос хэтрэхгүй хугацаанд харилцан визгүй зорчино.     
29 Малайз  Бүх төрлийн паспортаар нэг сарын /30 хоног/ харилцан визгүй зорчино.     
30 Мальта Дипломат,  албан  паспорт  ззэмшигч  иргэд  30-аас дээшгүй хоног харилцан визгүй зорчино.     
31 Мексик Дипломат, албан паспортаар 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино. Харилцан визтэй зорчино.  
32 Мьянмар Дипломат,  албан  паспортаар  30  хүртэл  хоногийн хугацаанд харилцан визгуй зорчино. Харилцан визтэй зорчино.  
33 ОХУ Бүх төрлийн паспортаар харилцан визгүй зорчих хугацаа нь тасралтгүй 30 хоногоос илүүгүй байх ба визгүй зорчих нийлбэр хугацаа түүний анх орсон өдрөөс эхлэн 180 хоногийн туршид 90 хоногоос илүүгүй байна.   
    ДТГ, КГ, ОУБ-ын дэргэдэх төлөөлөгчийн газарт ажиллахаар томилогдсон дипломат,  албан паспорт азэмшигч иргэд болон гэр бүлийн гишүүд нь томилолтоор ажиллах бүх хугацааны турш визгүй зорчйно.     
    Хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг иргэд Монгол Орос улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх үнэмлэхээр хил орчмын нутаг дэвсгэрийн дотор харилцан визгүй зорчино. Улсын хилийг нэвтрэх зорилгыг харгалзан зорчигчдын нөгөө талд байх хугацааг тогтоох / дундаж хугацаа 30 хоног байдаг/ ба үнэмлэхний хүчинтэй хугацаа 90 хоногоос илүүгүй байна.    
34 Перу  Дипломат, албан паспортаар 6 сарын хугацаанд визгүйгээр 90 хоногоос хэтрэхгүй хугацаанд харилцан визгүй зорчино. Харилцан визтэй зорчино.  
35 Польш   Дипломат, албан паспортаар 180 хоногийн хугацаанд 90 хүртэл хоногоос хэтрэхгүй хугацаанд харилцан визгүй зорчино. Харилцан визтэй зорчино.  
ДТГ, КГ, ОУБ-д томилогдон ажиллах дипломат, албан паспорт  эзэмшигч иргэд /тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд мөн хамаарна/ нь томилолтынхоо хугацаанд визгүй зорчиж, оршин сууна.  
36 Румын  Дипломат, албан паспортаар 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино.  Харилцан визтэй зорчино.  
37 Серб  Бүх төрлийн паспортаар 6 хүртэлх сарын хугацаанд 90 xүртэл хоногт визгүй зорчино.  
38 Сингапур Бүх төрлийн паспортаар 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино.  
39 Словак Дипломат, албан паспортаар 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчино. Харилцан визтэй зорчино.  
ДТГ, КГ-ын дипломат, албан паспорт бүхий гишүүд тэдний гэр бүл томилолтын хугацаандаа визгүй зорчино. Харилцан визтэй зорчино.  
40 Тайланд Бүх төрлийн паспортаар 30 хоногт харилцан визгүй зорчино.  
ДК, консул, ОУБ-ын дипломат, албан паспорт эзэмшигч төлөөлөгч, тэдний гэр бүл томилолтын хугацаанд визгүй зорчино.  
41 Турк Бүх төрлийн паспортаар 180 хоногийн хугацаанд 30 хүртэл хоногт харилцан визгүй зорчино.  
ДТГ, КГ болон ОУБ-д ажилпахаар томилогдсон дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд болон   гэр бүлийн гишүүд нь   томилогдсон хугацааны турш визгүй зорчиж, оршин сууна.  
42 Туркменстан Дипломат, албан паспортаар 30 хоногоос хэтрэхгүй хугацаанд харилцан визгүй зорчино. Харилцан визтэй зорчино.  
43 Украйн Бүх төрлийн паспортаар түр хугацаагаар байх буюу 90 хүртэл хоногт харилцан визгүй зорчино.   Албан ёсны урилга авсан байх ёстой.
44 Унгар Монгол Улсын дипломат болон албан паспорт, Унгар улсын   дипломат   болон   /service/   паспортаар 180 хоногийн хугацаанд 90 хүртэп хоногт харилцан визгүй, оршин суух зөвшөөрөлгүйгээр зорчиж, дамжин өнгөрнө. Энэхүү 180 хоногийн хугацааг тухайн иргэний зорчсон эхний өдрөөс эхлэн тооцно. Харилцан визтэй зорчино.  
45 Филиппин Бүх төрлийн паспортаар 21 хоногт харилцаШвизгүй зорчино.  
46 Франц Дипломат паспортаар 6 сарын хугацаанд  90  хүртэл хоног харилцан визгүй зорчино. Харилцан визтэй зорчино.  
47 ХБНГУ Зөвхөн ХБНГУ-ын иргэд бүх төрлийн паспортаар Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчино. Монгол Улсын иргэд ХБНГУ-д визтэй зорчино.
Цахим /биометрийн/ дипломат паспортаар 6 сарын хугацаанд 90 хүртэл хоногт харилцан визгүй зорчино.      
ДТГ, КГ болон ОУБ-д томилогдон   ажиллах   цахим биометрийн дипломат паспорт эзэмшигч  болон  тэдгээрийн гэр     бүлийн     гишүүд нь томилолтоор ажиллах бүхий л хугацаанд визгүй зорчиино.      
48 Хорват

Дипломат, албан паспортаар 30 хүртэл хоногт харилцан визгүй зорчино.

Харилцан визтэй зорчино.  
49 Чех Монгол Улсын зөвхөн дипломат   паспортаар, Чех улсын дипломат албан паспортаар 90 хоног харилцан визгүй зорчино. Монгол Улсын албан паспорт эзэмшигчид визтэи зорчино. Харилцан визтэй зорчино.  
    ДТГ, КГ-ын дипломат, албан паспорт бүхий гишүүд, тэдний гэр бүл томилолтын хугацаандаа визгүй зорчиино.  
50 Чили Дипломат, албан паспорт эзэмшигч иргэд 90 хоногоос илүүгүй хугацаанд харилцан визгүй зорчино. Харилцан визтэй зорчино.  
ДТГ, КГ-ын дипломат, албан паспорт бүхий гишүүд, тэдний  гэр бүл томилолтын хугацаандаа визгүй зорчино.  
51 Энэтхэг Дипломат, албан паспортаар хугацаагаар 90 хоногоос илүүгүй харилцан визгүй зорчино Харилцан визтэй зорчино.  
52 Эстони Цахим /биометрийн/ дипломат паспортаар    нөгөө    улсын хилээр орсон өдрөөс хойш 180 хоногийн   хугацаанд   90-ээс дээшгүй    хоногт    харилцан визгүй зорчино.

Харилцан визтэй зорчино.

 

  
 
Цахим /биометрийн/-аас өөр төрлийн дипломат паспортаар харилцан визтэи зорчино.  
53 Япон Япон улсын бүх төрлийн паспортаар Монгол Улсад 30 хоногт визгүй зорчино.  
Монгол Улсын дипломат паспортаар Япон  улсад  30 хоногт визгүй зорчино. Монгол Улсын албан, энгийн паспортаар Япон улсад визтэй зорчино.  
Засгийн газрын дипломат болон консулын албан үүрэг гүйцэтгэх Япон улсын иргэн, мөн түүний гэр бүлийн гишүүн болох дипломат паспорт эзэмшигч иргэд Монгол Улсад оршин суух хугацааг харгалзахгүйгээр визгүй, бусад зорилгоор зорчих дипломат паспорт эзэмшигч Япон улсын иргэн нь 30 хоног хүртэлх хугацаанд визгүй зорчино.  
54 НҮБ-ийн Ласе Place /Laissez-Passer/ пacпopт бүхий Монгол Улсад албан хэргээр зорчих, оршин суух НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын албан хаагчид 30 хүртэл хоногт визгүй зорчино.  
 
ХИЛИЙН 0218 ДУГААР АНГИ


Улаанбаатарын цаг: 11/12/2018

Нислэг Чиглэл Хуваарьт Тооцоот Тайлбар
 OM-302   СӨҮЛ  16:05  16:03  БУУСАН
 OM-298   ХОНГКОНГ  18:05  17:48  ИРЖ БАЙНА
 MO-84   ХОВД  19:50    
 MR-852   ХАЙЛААР  20:50    
 MR162   МӨРӨН  21:20    
Нислэг Чиглэл Хуваарьт Тооцоот Тайлбар
 MO-83   ХОВД  16:00  16:00  НИССЭН
 OM-223   БЭЭЖИН  17:15  17:15  
  Дэлгэрэнгүй:          
ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.
Утас: 976-11-283054

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Банкний үйлчилгээ

Голомт банк
Утас:+976-11-283205, 285534
Худалдаа хөгжлийн банк
Утас: +976-70049714 Дэлгэрэнгүй

Утасны оператор

Мобиком ХХК
Утас:+976-75759944-3220

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.
Утас: 1900-1991

Дэлгэрэнгүй

TOM N TOMS

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
Утас: +976-99117569

Дэлгэрэнгүй

1900-1980

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
CALL CENTER

Дэлгэрэнгүй

Зочны танхим

Орон нутгийн хүндэт зочны танхим

Дэлгэрэнгүй

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.