ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ

Угтах, чиглүүлэх үйлчилгээ

УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Нисэх буудлаар үйлчлүүлж буй тусламж анхаарал шаардлагатай зорчигчдод захиалгын дагуу угтан авч, агаарын хөлөгт суулгах мөн агаарын хөлгөөс угтан авагчид хүлээлгэн өгөх хүртэл шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлдэг.

Тусламж анхаарал шаардлагатай зорчигч гэж:

1.Хөгжлийн бэрхшээлтэй зорчигч

2.Ахмад настан

3.Жирэмсэн эмэгтэй

4.0-2 насны хүүхэдтэй зорчигч

Үйлчилгээг нисэх буудлын зорчигч үйлчилгээ хариуцсан нэгжийн болон агаарын тээвэрлэгчид, газрын үйлчилгээ үзүүлж буй байгууллагын ажилтнууд үзүүлдэг. Та зорчигчийн тийзээ захиалах үедээ угтах үйлчилгээ авах хүсэлтээ агаарын тээвэрлэгч компанийн ажилтанд гаргаснаар энэхүү үйлчилгээг авах боломжтой юм.