БУЯНТ-УХАА ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ

Тээш хадгалах үйлчилгээ

ТЭЭШ ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

ТА ТЭЭШЭЭ ХАДГАЛУУЛАХДАА:

1. Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлах Тээш хадгалалтын өрөөнд очиж, үйлчилгээний ажилчинд хүсэлтээ гаргана.

2. Тээш хадгалуулагч нь зорчигчийн тииз, хүчин төгөлдөр хугацаа бүхий Монгол улсын иргэний үнэмлэх, гадаад пасспорттой байх шаардлагатай.

3. Үйлчилгээний ажилчин тээш хадгалуулагчийг байлцуулан Аюулгүй байдлын үзлэгийн рентген туяаны аппаратаар тээшийг шалгуулж, үзлэгт орсон тухай наалтыг наалгаж, хадгалалтад хүлээн авна.

4. Хүлээн авахдаа тээш хадгалуулагчид:

- Тээшинд зүүсэн дугаар бүхий зүүлтийн 1 хувь

- Төлбөр төлсөн тасалбарын 1 хувь /Тасалбарт тээшний эзний овог нэр, регистрийн дугаар, хадгалах өдрийн хугацаа, төлбөрийн хэмжээг заасан байна./

ТЭЭШЭЭ ХАДГАЛАЛТААС АВАХДАА:

1. Хадгалуулсан тээшийг зөвхөн анх хадгалуулсан хүнд олгох бөгөөд түүний бичиг баримт, тээшний хадгаламжийн зүүлт, төлбөр төлсөн тасалбар зэргийг тулгаж үзсэний үндсэн дээр буцаан олгогдоно.

2. Тээш хадгалуулагч, тээшээ бүрэн бүтэн авсан эсэх талаар гарын үсэг зурж, Зорчигч үйлчилгээний албаны жижүүр дэлгэрэнгүй бүртгэлд бичнэ.

ХОРИГЛОХ ЗҮЙЛС

1. Аюулгүй байдлын үзлэгт хамрагдаагүй тээшийг хадгалалтад өгөх /авах/.

2. Тээш хадгалуулах хүний бичиг баримт зөрчилтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн байх үед үйлчлэх.

3. Хадгаламжид өгч буй тээшинд агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон эд зүйлс /шингэн бодис/, амархан муудах хэлбэр дүрс, шинж чанараа алдах болон хурц үнэр бүхий бараа материал байлгахыг тус тус хориглоно.