ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ

Эмнэлгийн хэсгийн үйлчилгээ

ЭМНЭЛГИЙН ХЭСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Эмнэлгийн хэсэг нь нисэх буудалд онцгой байдал тохиолдсон үед эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, нисэх буудлын ажилтнууд, нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигч, үйлчүүлэгчдэд эмнэлгийн анхны тусламжийг үзүүлдэг. Мөн нисэх буудлын ажилтнуудын эрүүл мэндийн үзлэг шинжилгээг жил бүр зохион байгуулахын зэрэгцээ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор эрүүл мэндийн бусад байгууллагуудтай хамтран сургалт, сурталчилгаа, өдөрлөг зохион байгуулан ажилладаг.

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг нэгдүгээр давхарт байрладаг.

Утас: +976 11-283033