“Агаарын хөлгийн зогсоол дээр шатахуун асгаралтын үед хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт онцгой байдлын дасгал сургуулилт амжилттай зохион байгуулагдлаа

 

 “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын   ОБТ – г (Онцгой байдлын төлөвлөгөө) шалгаж сайжруулах, ажилтнуудын мэдлэг чадварыг бататгах, байгууллага, алба, хэлтсийн ажлын уялдаа холбоог сайжруулах цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой болгох зорилгоор 2018.10.03 – ны өдөр Чингис хаан ОУНБ – ын ОБЗТ – ийн (Онцгой байдлын зохицуулах төв) байранд амжилттай зохион байгуулагдлаа.

 

Дасгал сургуулилтыг “Чингис хаан” ОУНБ – ын “Онцгой байдлын төлөвлөгөө” – ний КОД 5 зарлахаас өмнөх үед ажиллах, мэдээлэл дамжуулах сүлжлийг нягтлан ярилцаж, мэдээллийг шуурхай дамжуулахад тулгарах хүндрэлтэй асуудлыг хэлэлцэх, өгөгдсөн цагийн байдалд ширээний дасгал сургуулилт хийх байдлаар зохион байгуулав.

 

Тус дасгал сургуулилтанд Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, НБУГ –ын Аюулгүй байдал хамгаалалтын алба, Буянт – Ухаа дахь ХМХА, Хүннү Эйр ХХК, Аэромонголиа ХХК, МИАТ ХК, MAF ХХК, ХУД –ийн ОБХ – ийн харьяа Аврах гал унтраах 30 дугаар анги зэрэг байгууллагын нийт 42 ажилтан, алба хаагчид оролцож хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжруулах мөн  тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шүүн ярилцаж онцгой байдлын төлөвлөгөө, зарим хамтын ажиллагааны журам зааварт өөрчлөлт оруулах, зэргээр эрх зүйн зохицуулалтанд өөрчлөлт хийхээр харилцан тохиролцсон өндөр ач холбогдолтой дасгал сургуулилт болсоныг ажиглагчид дүгнэлээ.

 


 

Оруулсан : 2018 10-Р Сар 03

ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД -1: ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН БАЙГУУЛЛАГААС АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ГАР ТЭЭШИНДЭЭ ШИНГЭН ЗҮЙЛС АВЧ ЯВАХЫГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА УЧРААС ЗОРЧИГЧ ТА ГАР ТЭЭШИНДЭЭ ТУС БҮРИЙН САВЛАГАА НЬ 100 МИЛЛИТРЭЭС ИХГҮЙГЭЭР САВЛАСАН НИЙТ 1 ЛИТР ШИНГЭН ЗҮЙЛСИЙГ АВЧ ЯВЖ БОЛОХ БӨГӨӨД ИЛҮҮ ГАРСАН ТОХИОЛДОЛД ТЭЭШИНДЭЭ ӨГЧ ТЭЭВЭРЛҮҮЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.

Олсон, гээсэн

Нисэх буудал болон агаарын хөлөгт олсон, гээсэн зүйлийг бүртгүүлэх.

Цагдаа

Цагдаагийн хэлтэс
Утас: +976-98220762, 99328102, 91328102, 89428102

Эмнэлэг

Нисэх буудлын эмнэлгийн хэсэг
Утас: +976-11-283033

Нисэх буудлын үйлчилгээ

Ачаа хадгалуулах

Нисэх буудлын 126 тоот өрөөнд хадгалалтанд авна.
Утас: 976-11-283054

Дэлгэрэнгүй

Транзит заал

Олон улсын зорчигч та тав тухтай орчинд түр амран нислэгээ үргэлжүүлнэ үү

Дэлгэрэнгүй

Бизнес танхим

Зорчигч та Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй

Банкний үйлчилгээ

Голомт банк
Утас:+976-11-283205, 285534
Худалдаа хөгжлийн банк
Утас: +976-70049714 Дэлгэрэнгүй

Утасны оператор

Мобиком ХХК
Утас:+976-75759944-3220

Дэлгэрэнгүй

Татваргүй бараа

Хилийн цаана байрлах татваргүй барааны дэлгүүр нь Олон улсын нислэгийн хуваариар ажиллана.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар такси

“Улаанбаатар” такси үйлчилгээг бид танд санал болгож байна.
Утас: 1900-1991

Дэлгэрэнгүй

TOM N TOMS

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
Утас: +976-99117569

Дэлгэрэнгүй

1900-1980

Нисэх буудлын нэгдүгээр давхарт байрлаж байна.
CALL CENTER

Дэлгэрэнгүй

Зочны танхим

Орон нутгийн хүндэт зочны танхим

Дэлгэрэнгүй

Нисэх буудлын мэдээлэл

1-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч угтан авах танхим

Дэлгэрэнгүй

2-р давхар

ОУ болон ОН-ын зорчигч үдэн гаргах танхим

Дэлгэрэнгүй

3-р давхар

ОУ-ын транзит танхим, татваргүй барааны дэлгүүр

Дэлгэрэнгүй

Танилцуулга видео

Хүндэт зочны танхим (VIP)

Тус танхим нь 80-100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч Хил, Гааль, Аюулгүйн үзлэг, Ачаа тээшний хүргэлт үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой.
Захиалга авах утас: +976-70049911
Онлайн захиалга
Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод төлбөртэй үйлчилгээг үзүүлнэ.
Утас: 976-11-70049819, 98220671

Төрийн ёслолын алба болон Төрийн дипломат ёслолын газраас 24 цагийн өмнө ирүүлсэн тусгай захиалгын дагуу үйлчилгээг үзүүлдэг.
Утас: 976-11-283068, 98220672

Транзит танхим байрлах бизнес танхим удахгүй ашиглалтанд орно.